Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЧИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 80 ДАХЬ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2017-09-15

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сумын Ганданрааш Даржаалин хийдийн тэргүүн лам  Ц. Цэцэнхүү, лам Ц. Дамдинсүрэн нар ерөөл, буяны ном хурж, 108 зул асааж, хурсан олны хамт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв. Энэхүү үйл ажиллагааны үеэр сумын ИТХ –ын дарга Б.Батхүү улс төрийн хилс хэрэгт тус сумаас  хэлмэгдсэн хүмүүсийн  нэрсийг танилцуулж, хэдэн хүн хэлмэгдэж /62 хүн /, хэдэн иргэн нь цагаадаж, нөхөн олговор авсан талаар товч мэдээлэл өгөв. Энэхүү арга хэмжээнд 60 гаруй иргэд оролцлоо. 

      Мөн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Түмэнжаргал,  Соёлын төвийн номын санч Ц.Уламбаяр нар дунд сургуулийн сурагчдад “Хэлмэгдэгсдийн тухай ” яриа таниулга хийж тэдний сонирхсон асуултанд хариуллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%