Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МНУБ-ААС АЙМАГ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-10-30

Аймаг, сумын ИТХ-д мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага болох Монголын удирдлагын холбооноос зохион байгуулж буй "ИТХ-ын Ажлын албыг чадавхижуулах нь" сургалт Улаанбаатар хотод МНУХ-ны сургалтын танхимд зохион байгуулагдсан бөгөөд  2017 оны 10 дугаар 24-25-ны өдрүүдэд Увс, Булган аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцлоо. Энэхүү чадавхижуулах сургалтанд оролцсон 2 аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар танилцаж ажлын туршлагаа хувалцсан өгөөжтэй сургалт боллоо. Мөн сургалтын үеэр  Увс аймгийн 13 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нар Чингэлтэй дүүрэгт зочилж дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судаллаа. 
Ажлын уулзалтын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд, нийтийн эргүүлийг ажиллуулснаар хүрч буй үр дүн ач холбогдол, өрхийн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжиж буй талаар авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат танилцуулж төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяр хүргээд ирэх онд Увс нутагт уулзахын ерөөл тавьлаа. Уулзалтанд дүүргийн Хурлын төлөөлөгч Ц.Бугасүрэн, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар байлцлаа. 
Уулзалтын дараа төлөөлөгчид нийслэлийн хэмжээнд жишиг болсон Хүүхдийн номын өргөө, гуравдугаар хорооны Иргэний танхимаар зочилж үйл ажиллагаатай танилцав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%