Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2014-10-15

Сумын  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 13-14 хооронд 2 өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтанд Сумын ИТХ-ын дарга Б.Ариунболд, Засаг дарга Б.Бумцэнд, Хүн эмнэлгийн нийгмийн ажилтан Б.Сэржмаа,  Халамжийн байцаагч Д.Гансүх нар 2014 онд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж цаашид юу хийх,  ХБИ-дэд тулгамдаж буй асуудлуудын талаар тэдний санал бодлыг сонсож, ярилцлаа. Уулзалтын үеэр ХБИ-ийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байрь суурийг нэмэгдүүлэх зорилгоор “Сувдан мэлмий” ТББ-ыг байгууллаа. ТББ- нь 112 гишүүнтэй, үүнээс 16-аас дээш насны 93 иргэн, 19 хүүхэд мөн 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл байгуулж, тус байгууллагын даргаар Норовын Басан, дэд даргаар Норовын Эрдэнэ-Очир, Лхагвын Жаргалсайхан нар сонгогдлоо.

Мөн чуулга уулзалтанд оролцогдын дунд спорт, урлагийн олон төрлийн тэмцээн урадлааныг зохион явуулж, ХБИргэд 2 өдрийг баяр хөөртэйгээр өнгөрүүллээ. 

Сувдан Мэлмий ТББ-ын 10 хүний бүрэлдхүүнтэй “Сэтгэлээс ундрах аялгуу” урлагийн  тоглолт болж тус тоглолтыг 200-аад хүн үзэж сонирхолоо. Мөн тоглолтын орлогоос тодорхой хувийг цэцэрлэгт сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдэд / Ширнэнгийн Дэлгэрцэцэг / нэг улиралын бичиг хэрэг, бусад зардлалд нэмэр болохоор мөнгөн хандив, сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй сурагч Гансүхийн Баттулгад дэвтэр, бал, мөнгөн тусламж, ахмад настан Нугзай гуайд гарын бэлэг гардууллаа. 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%