Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малчин сумын түүхт 90 жилийн ой

2015-03-02

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ оны 7 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд болохоор товлогдсон.

Энэхүү ойн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ ой зохион байгуулах Улаанбаатар хот дахь салбар комисс “Ой зохион байгуулах ажлын комисс”-ыг байгуулжээ. Салбар комиссийн даргаар Хууль Зүйн сайд, Увс Нуур бөхийн галын Тэргүүн Д.Дорлигжав, орлогч даргаар УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Увс нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн сонгогдож, комиссийн ажлын албыг "Тод Номын гэрэл төв"-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Амгалан ахлахаар томилогдон түүхт ойн бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.

Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот дахь ой зохион байгуулах салбар комиссоос 03 сарын 07-ны өдөр Буянт-Ухаа Спортын ордонд ойн арга хэмжээ болон цагаан сарын нэгдсэн золголтонд зориулсан “Дурлам Увс” нэртэй урлаг, спортын цэнгүүн зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг арга хэмжээний үеэр

· Увс нутгийн урлагийн оддын нэгдсэн тоглолт

· шигшээ бөхийн барилдаан

· ардын урлагийн болон спортын үзүүлбэр

· сумууд болон нутгийн ААН, компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, амталгаа, дуудлага худалдаа,

· аймгийн ойд зориулсан хандив өргөх зэрэг хөтөлбөрүүдтэй юм байна. 
Мөн энэ жил манай сумаас гадна Сагил, Түргэн, Давст, Тариалан, , Завхан сумдын ойтой бөгөөд аймгийн ойн өмнөхөн 7 сарын 18, 19-ны өдрүүдэд болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%