Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-03-02

Сумын ЗДТГ-аас Малчдын уулзалт зөвлөгөөнийг 2015-02-25-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 322 малчин оролцож өнөөгийн цаг үеийн байдал, малчдад тулгамдаж буй асуудал, хойшид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж хэлэлцүүлэг зохион явууллаа.
Чуулга уулзалтанд Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, ҮХАА-н газрын дарга Ж.Александр, Аймгийн ЗДТГ-ын ХАА-н Бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Я.Очир болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Чуулганыг нээж Сумын Засаг дарга Б.Бумцэнд, ИХТ-ын дарга Б.Ариунболд нар нээж үг хэлж цаг үеийн мэдээлэл өгч, зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлын дагуу Сумын Засаг дарга Б.Бумцэнд "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого", "Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилт " сэдэвт илтгэл тавьж, аймгийн төлөөлөгчид зөвлөгөөнд оролцож буй малчдад хандаж үг хэллээ. Мөн багуудын дунд 4 БЭРХ уралдаант тэмцээн зохион байгуулж, урлаг соёлын үйл ажиллагаа явагдлаа.
Малчин хүн тал бүрийн мэргэжилтэй гэдэг. насаараа мал маллаж үр хүүхдүүддээ үлгэр дууриалал болж яваа зарим малчдыг шагналаа.
Аймгийн хүндэт тэмдгээр:
Баянмандал багийн малчин Цахын Дулмаа, Д.Батцэнд,
Аймгийн Засаг даргын жуух бичгээр:
Баян-Эрдэнэ багийн малчин Дандарын Минсэл-Орлом, Баянмандал багийн малчин Г.Цэрэндорж,
Аймгийн Засаг даргын Өргөмжлөлөөр:
Баян-Эрдэнэ багийн малчин Д.Бат-Очир, Баянхайрхан багийн малчин Г.Ганхуяг
Аймгийн ҮХАА-н газрын өргөмжлөлөөр:
Баянмандал багийн малчин Ж.Думбрай, Баян-Эрдэнэ багийн малчин Баяртын Эрдэнэбат нар тус тус шагнагдлаа. 
Зөвлөгөөнөөс малчид санал бодлоо солилцож, уриалга гаргалаа.
Малчдын зөвлөгөөнөөс гарсан  уриалга:
Бидний эрхлэдэг бэлчээрийн  мал аж ахуйн гол нууц нь өвөг дээдэс маань дөрвөн улиралын болон отрын бэлчээртэй үүнийгээ сэлгэж ашигладаг байсанд оршидог. Ингэж чадсанаар байгалийн тэнцвэрийг хадгалж цас зуд,гамшигаас мал сүргээ авч гарч байлаа. бие биенийхээ бэлчээрийг хүндэтгэж хамгаалах нь зүйтэй. Өмчийн харилцаанд шилжсэнээр малын тоо өсөж, сүргийн бүтэц алдагдаж ялангуяа ямааны тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац хэтрэх, ургамалын төрөл зүйл цөөрч ган зудын давамж ихсэж, булаг шанд ширгэх, хуурайшилт ихсэх гэх мэт эрсдлүүд ар араасаа гарсаар байна. Иймд
  • малын чанарт онцгой анхаарах
  • бэлчээрийг сэлгэж ашигладаг хуучин уламжлалаа баримтлах
  • ашиглахгүй байгаа бэлчээрээ ашиглах, сэргээх
  • хадлангийн талбай болон өвөлжөө бууцныхаа орчимд газар хашиж хамгаалах, олон наст ургамалын үр цацах
  • малчид газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд идэвхитэй оролцох
  • хуучин уламжлал заншлаа сэргээх, тахилгатай овоо шүтээнээ тахих, хүрээлэн буй орчиноо хамгаалах зэрэг ажлыг зохион байгуулахад ард иргэд малчдаа уриалж уриалга гаргалаа.

НУТАГ ДЭВСГЭР МИНЬ БҮРЭН БҮТЭН БАЙЖ ЗОН ОЛОН МИНЬ АМГАЛАН ХАНГАЛУУН БАЙГААСАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%