Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хийдийн лам нар Майдарын 16-нд ном хурлаа

2015-03-09

           Майдарын 16 хоног нь нөгцсөн 6 зүйл хамаг амьтны тусын тулд бөгөөд амьд хүн бүхэн буян хишгээ шингээдэг. Эдгээр хоногуудад ханш нээгддэг хэмээдэг тул буян ном хийлгэх, Ерөөл авахуулахад 4 живаа, 8 түм буян ном хийлгэсэн мэт буян хишиг дэлгэрч энэхүү  ёслолд оролцсон хүн бүр тухайн жилдээ аз хийморьтой, өвчин зовлонгүй, ажил үйл өөдрөг бүтэмжтэй гэж номлосон байдаг аж.

Нутгийн зон олны буяныг хураах үйлийг жил бүр манай хийд уламжлал болгон ном хурдаг.  Манай сумын Гандан Раш Даржаалин хийдийн Тэргүүн лам Ц.Цэцэнхүү, О.Болд, Ц.Дамдинсүрэн, Ж.Мягмар лам нар хурсан олонд  " Ганжуур Данжуурын 108 боть "-ийг өгч сум орон нутгаа тойруулж эргэхийн зэрэгцээ Сундуй, Алтангэрэл, Дашчирав сан, Цагаан өвгөний сан, Цагаан шүхэрт, 3 гүрэм,  Даллага, малын сан зэрэг хийморь сүлдийг сэргээх хийморийн сан , өвчин зовлонгүй байхын тухайд ном хурлаа. Манай ард түмэн Майдар хурах болон буян ном залахад сайн ойлгож,  идэвхитэй оролцдог бөгөөд Майдар эргэх ёслол жилээс жилд өргөн олныг хамрах хүрээ нэмэгдэж байна.

Нутгийн зон олон маань өвчин зовлонгүй энх тунх байж, нутаг орон маан өнгө төрх сайтай, ган гачиггүй амар амгалан байх болтугай.

Гандан Раш Даржаалин Хийдийн хамба лам Ц.Цэцэнхүү

Тахимлч лам  Ц.Дамдинсүрэн

Гэлэн лам О.Болд, Ж.Мягмар 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%