Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫН СУРГУУЛИЛТ ЗАРЛАВ

2015-03-27

 Гамшгийн дохио дуугарлаа
өчигдөр буюу 2015.03.26-ны 15 /орон нутгийн цагаар/ цагт гамшгийн дохио дуугарлаа. Гамшгийн дуут дохио дуугарснаар ЗДТГ-ын өмнө талбайд албан байгууллагууд бэлэн байдалд жагслаа. 8 байгууллагын 100-аад албан хаагч жагсаалд оролцлоо. Жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийдэг. “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%