Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАС ИХ ОРЖ ЗАМ ХААГДЛАА.

2015-04-06

2015.04.03-05-ны хооронд манай аймгийн нийт нутгаар хүчтэй цасан шуурга болж зам даваа хаагдаж, мал, малаа хариулж явсан малчид уруудаж цаг агаарын гамшигд өртлөө.. Цаг агаарын энэхүү аюултай үзэгдлээс олон зуун айл өрх хүнд байдалд байна. Малчин суманд хамгийн их цас орсон боловч манай нутгийн малчид байгалийн хүндрэлийг даван туулж зэргэлдээ сумуудыг бодвол хүн мал эрсдэл багатай өнгөрүүллээ.  Наран бие, шил болон дунд газар буусан айлууд зам харгуй байхгүй ойрын 7-10 хоногт нүүх боломжгүй. Өчигдөр өнөөдөр цаг агаар тогтуун сайхан байгаа ч цасны хэмжээ их, хайлахгүй байгаа учраас мал бэлчээрт гарахад хүндрэлтэй байна. Сумын удирдлагууд хөдөөд буусан айлуудаа эргэж, өвс тэжээл, түлээ нүүрсний тусламж үзүүллээ. Мөн ЗДТГазрын хамт олон болон бусад хүмүүс шил рүү явж зам гаргахаар хөдөллөө. Өнөөдрөөс Улаангом Малчин хооронд машин явж зам гарч эхэлж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%