Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн “Book challenge” ном хандивлах аянд нэгдлээ

2015-04-08


“Шинэ тэмүүлэл” залуучуудын байгууллагаас Увс аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд ном хандивлах “Book challenge” аяныг санаачлаад байгаа билээ. Тус аяныг аймгийн Засаг дарга дэмжиж нэгдлээ. Тэрээр түүх, уран зохиол, шинжлэх ухаан танин мэдэхүйн найман ном хандивласан бөгөөд дахин нэг сарын цалингаараа ном авч хандивлахаа амлалаа. Мөн “Book challenge” аянд нэгдэхийг Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт уриаллаа. 
Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, цэцэрлэгт сургуулийн номын фондыг шинэчлэхэд Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн байнга анхаарч ирсэн. Тэрээр 2014 онд л гэхэд зөвхөн Засаг даргын нөөц хөрөнгөөс 16.5 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Ном хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж буй аймгуудын нэг бол Увс аймаг юм. 
Эх сурвалж www.uvs.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%