Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн удирдлагууд цасанд боогдсон малчдад туслах ажлыг шуурхай зохион байгуулж байна

2015-04-08

4-р сарын 2-3-нд шилжих шөнө шуурсан цасан шуурганы улмаас Наранбулаг, Тариалан, Өлгий, Өмнөговь суманд хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Малынхаа араас явааг сураггүй болсон дөрвөн иргэнийг хайн олсон. Аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн онгцой комисс хуралдажцасанд боогдсон малчдад туслах ажлын шуурхай зохион байгуулж байна. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р ангиас хүч нэмж малчдад өвс, мод түлээ хүргэх арга хэмжээ авч байгаа юм. Онцгой байдлын хэлтсийн ковш трактораар зам гаргаж байна. Өмнөговь сумын Орлого, Холбоо зэрэг багуудын малчин өрхүүд хаваржаа руугаа нүүх замдаа цасанд боогдсон. Тэдгээр өрхүүдэд 700 гаруй боодол өвс, 400 гаруй шуудай мод түлээг дөхүүлээд байна. Туулах чадвар сайтай, машин техникийг дайчлан ажиллаж байгаа ч төв замаас гараад л цасанд сууж байгаа юм. Цасанд дарагдсан малаа ухаж, малтаж гаргаж байгаагаа уулзсан малчид хэлж байлаа. Нүүдлийн замд, цаг зуурын бэрхшээлд зүдэрсэн малчдаа эргэж, шаардлагатай тусламж үзүүлж байгаад малчид талархаснаа илэрхийлж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%