Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тусгай сангуудын талаарх мэдээлэл хэрхэн авах тухай

2015-04-08

 
Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй Тусгай сангуудын талаарх мэдээллийг шилэн дансны нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Сангийн яамнаас эрх өгч, шилэн дансны цахим хуудсанд нэгтгэн байршуулах хүртэл дээрх сангуудтай холбоотой мэдээллийг дараах эх сурвалжаас авах боломжтой. 
1. ОНХС, Замын сан, Орон нутгийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг uvs.gov.mn сайтын шилэн данс цэсээс авна. Мөн энэ сайтаас 2015 оны төсөв, аудитын дүгнэлт,концесс,санхүүгийн тайлан, төсөл хөтөлбөр, хууль эрх зүй, сумдын орлогын шилжүүлэг, ОНХС-ын санхүүжилтийн талаарх мэдээллийг авах боломжтой. 
2. Тариалан эрхлэлтийн дэмжих сан нь ҮХААЯ-наас үрийн зээл, ХАА-н машин техник зэргийг зээлээр олгож эргэн төлөлтөөр санхүүждэг сан.Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэл авах. 
3. Сум хөгжүүлэх сан –Сум бүрт байдаг. Тусгай журамтай. Зээл шалгаруулах 5-7 хүний бүрэлдхүүнтэй комисс хуралдаж сангаас зээл олгох асуудлыг шийдвэрлэдэг. 
4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн холбогдолтой мэдээллийг uvs.hudulmur.gov.mn сайтаас авч болно.2015 он гарсаар ХЭДС-аас ямар нэгэн зээл олгоогүй байна. 
5. Эрүүл мэндийг дэмжих сан нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулахаа зогсоожээ. 
6. Байгаль хамгаалах сан нь 2015 оноос эхлэн БОГ-т төвлөрч байгаа ба аймгийн засаг дарга БОЯ-ны сайдуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. 2015 онд 82 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх төсөвтэй . Худалдан авах ажиллагааны албаар эхний ажлуудын тендер шалгаруулалт зарлагдаж байна. 

 Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%