Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯД АРД ТҮМНИЙ ХУРИМЛАХ ЁСНЫ ТУХАЙ "ЭРГЭЖ МАНДАХ НАРАН" НЭРТЭЙ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ХИЙГДЛЭЭ.

2015-04-07

Бага ястнууд хэмээн нэрлэгддэг баруун Монголын ард иргэд өөрийн өөрийн гэсэн өвөрмөц ёс заншилтай байдаг. Энэхүү ёс заншлаа хадгалж хойч үедээ өвлөн үлдээх зорилгоор Соёл Урлагийн Их сургуулийн багш Ш.Эрдэнэцэцэг төрөлх Малчин сумандаа нутгийнхаа хуримлах зан үйлийн талаар "Эргэж мандах наран " нэртэй кино бүтээсэн. Киноны зураг авалт 2014 оны 8-р сард Малчин суманд болж зэргэлдээ Хяргас, Тэс, Зүүнговь зэрэг баядын 3 сумаас хүмүүс ирж оролцлоо. Киноны гол дүрд жүжигчин Ганцэцэг .... нар тоглосон бөгөөд туслах дүрүүдэд нутгийн ард иргэд тоглосноороо онцлог бүтээл болсон юм. 
Киноны нээлт 2015.03.20-нд Улаанбаатар хотод Малчин сумын ард иргэдийн золголттой давхцаж болсон бөгөөд Баянгол рестранд болсон уг киноны нээлтэнд Малчин сумаараа овоглодог 200гаруй хүн ирж сонирхосон байна. Уг кино нь ард иргэдийн сэтгэлд нийцсэн сайн бүтээл болж чаджээ. Учир нь нутаг орноосоо гарч хот суурин амьдарч байгаа, нутагтаа олон жил ирээгүй хүмүүс нутагтаа очсон мэт боллоо сайхан бүтээл болж хэмээн магтацгааж байна. 
2015.07.17-19-нд болон Малчин сум үүсч байгуулагдсаны  түүхт 90 жлийн ойгоор "ЭРГЭЖ МАНДАХ НАРАН"киног сумын иргэд хүлээн авч үзэх юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%