Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН УДИРДЛАГУУД УБ ХОТ БОЛОН БУСАД АЙМГУУДАД АМЬДАРЧ БАЙГАА НУТГИЙН ЗОН ОЛОНТОЙГОО ЗОЛГОЛОО.

2015-04-09

      3 сарын 2,3 ны өдрүүдэд УБ хотын нутгийн зөвлөлийнхөнтэй хамтран сумын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал бодлоо солилцон УБ хотод суугаа Малчин сумын иргэдийн судалгааг гаргаж, УБ хотод суугаа Малчин сумын иргэдийн уулзалтыг зохион байгуулж ,энэ үеэр Малчин суманд хийгдсэн баяд үндэсний хуримлах зан үйлийг харуулсан “Эргэж мандах наран” киног сонирхуулан хүлээн авалтыг зохион байгуулахаар харилцан тохиролцож бусад аймаг хотуудруу замд гарлаа.

 3 сарын 5 нд Дархан хотын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан ахмадын уулзалтанд  сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр нутгийн ахмад буурлууд төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлт, 90 жилийн ойгоо маш өндөр хариуцлага зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал бодол сургаалиа  хэлж байлаа.

Ахмадууд дуулж хуурдан баярлацгааж сумынхаа ойд өөрсдийн хувь нэмрээ оруулах нутагтаа хурдан  очих маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн юм. Дархан хотод амьдарч буй нутгийн иргэдийн уулзалт, бэсрэг наадмыг 5-р сарын эхээр зохион байгуулахаар боллоо.

3 сарын 7-ны өдөр Буянт-Ухаа цогцолборт Увс аймгийн нийт сумуудын нэгдсэн уулзалт золголт боллоо.

Сумын оюутан залуусын тусламжтайгаар Малчин сумын хаягтай гэр байрлуулан золголт хийхэд сумын харьяат 200 гаруй хүн цугласан байлаа. Аймгийн удирдлагууд манай гэрт зочлон нутгийн иргэддээ хүндэтгэл үзүүллээ.

Буянт-Ухаа цогцолборт Увс аймгийн авьяастнуудын  урлагийн нэгдсэн тоглолт, 64 бөхийн барилдаан болсон ба Малчины С сектор дүүрэн үзэгчидтэй байв. Мөн Багануур дүүрэг,Төв аймгийн Батсүмбэр суманд суугаа нутгийн иргэдтэй уулзалт хийлээ. Төв аймгийн Батсүмбэр суманд Малчин сумын харьяат 39 өрх амьдардаг байна.Биднийг очиход бүгдээрээ цуглан хуралдаж Малчин нутгийн зөвлөл байгуулж даргаар нь Сономын Сайнсүрэн,нарийн бичгийн даргаар нь Увшийн Лхагвасүрэн сонгогдсон юм.Тус нутгийн зөвлөл нь төрөлх нутгийнхаа ойд 3 сая төгрөг хандивлахаар амалсан байна.

 3 сарын 11 Сэлэнгэ аймгийн Жавхлант сум  Монгол улсын сайн малчнаар тодорсон Эрдэнээд сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв. Сайн малчин Эрдэнээгийн хотонд шинэхэн төлийн дуу цангинаж байлаа.

Малчин Осорын Баточир   нь сумынхаа түүхт 90 жилийн ойн хязаалан насны   морины шагналыг 5,5 сая төгрөгөөр байлахаар болов. Сумын ойд хандив өргөсөн иргэд, анги төгсөлтийн талаарх мэдээллийг дахин хүргэх болно.

Мэдээг бэлтгэсэн: П. Цэцэгмаа /Сумын Соёлын төвийн эрхлэгч /

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%