Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ТЭРГҮҮНИЙ БАГ

2015-04-13

2014 онд Малчин сумын байгууллагууд багуудын ажлын үзүүлэлтийг шалгаж сайн ажилласан баг, байгууллагуудаа шалгарууллаа.Баян-Эрдэнэ баг өнгөрөгч онд ажил үйлс, хийж бүтээсэн онцлог ажлуудаараа шалгарч сумын тэргүүний баг боллоо. 
Баян-Эрдэнэ баг нь 152 өрх үүнээс 147 малчин өрх, 20 мал бүхий өрх, 620 хүн амтай. 2014 онд нийт 41236 мал тоолуулжээ. Үүнээс: тэмээ-150, адуу 995, үхэр-1937, хонь-25137, ямаа- 13016 тус тус тоолуулсан. Үүнээс 17815 нь төллөх эх мал тоологджээ. Тус багт 1000-аас дээш малтай 5 өрх, 500 дээш малтай 30 өрх байна. Тус багийн иргэн Баатарын Пүрэвжав / Су.Баатарын Хөхөө/, Бадрахын Хүрлээ нар сумын сайн малчнаар шалгарлаа. 
Баян-Эрдэнэ багийн Засаг дарга Баатарын Лхагва, ИНХ-ын дарга Дэлгэрийн Буянхүү, багийн хүний эмч Баттулгын Батцэнгэл, малын эмч Пүрэвийн Хандхүү нар ажиллаж байна. Багийн удирдлагууд уялдаа холбоотой ажилладаг.
  • Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэж, нээллтэй хаалганы өдрийг тогтмол хийж хэвшсэн, орон нутгийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна 
  • Иргэдийг идэвхижүүлж уралдаан тэмцээн олныг хамарсан арга хэмжээ зохион явуулахын зэрэгцээ иргэдийнхээ оюуны мэдлэгийг хөгжүүлэх тал анхааран ажилладаг.
  • Овог, ах дүү, анги төгсөлтийн зохион байгуулалттай болсноор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахад иргэдийн багаар ажиллах чадвар сайжирсан.
  • Малчид бэлчээр нутгийг хувиартай ашигладаг. 
  • СӨБ-д бүх хүүхэд хамрагдсан бөгөөд завсардсан сурагч байхгүй.
  • Малын эрүүл ахуй, аливаа эрдэлтэй тэмцэж байнга урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг. 
  • Мал хамгаалах сан бий болгосон 
  • Малыг хулгайгаас урьдчилан сэргийлж ажилладаг, мөн чонотой тэмцэж багийн иргэд 40 чоно агнасан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%