Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ УБ ХОТОД БОЛНО.

2015-04-13

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл 2000 онд байгуулагдсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Цахын Оюунцэцэг, тэргүүлэгчид:
Б.Ганжуур-Оол / Их эмч /
Ц.Норжмаа /вакцинатор /
Т.Норов /Багш /
Б.Мядагмаа /багш/
Төгсбаяр /Багш /
Н.Болормаа /Цэцэрлэгийн эрхлэгч/
Ш.Түмэнбаяр /багш/
Х.Буянхишиг /багш /
Б.Тэгшжаргал /шууданч/
Б.Долгормаа /ЖДҮХариуцсан мэргэжилтэн/ нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 
             2014 онд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл идэвхи зүтгэл санаачлагатай ажилласан сумуудыг шалгарууллаа. Малчин сумын эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлагатай ажиллаж, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор олон онцлог ажлуудыг зохион байгуулсанаараа аймгийн хэмжээнд 3-р байранд шалгарлаа. 
  • Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан " Сэтгэл зүрхэнд хайрлагдах ээжүүд" номонд сумын 4 эхийн намтрыг оруулжээ. 
  • Монголын эмэгтэйчүүдийн зөвлөлийн 90 жилийн ойд төлөөлөгчид оролцуулсан.
  • Эмэгтэйчүүдийн хийж бүтээж буй ажлыг олон нийтэд хүргэж аймагт болсон үзэсгэлэн худалдаанд эмэгтэйчүүдээ тогтмол оролцуулж байна. 
  • 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн 4-р чуулган Улаанбаатар хотод болох бөгөөд энэхүү үйл ажиллагаанд сумын 4 багийн 10 малчин эмэгтэйг оролцуулахаар боллоо. Уг чуулганаар " Малчин эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд" сэдвээр хуралдах ажээ. 
  • Мөн сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 4 ээжийг Эрхүү хотод аялуулах эрхийн бичгээр шагнасан бөгөөд " Сэтгэл зүрхэнд хайрлагдах ээжүүд" номонд орсон ээжүүд аялалд явах аж. Үүнд: Баян-эрдэнэ багийн малчин Дандарын Минсэл-Орлом, Баянхайрхан багаас П.Оюунцэцэг / Хас хоршооны захирал/, Цалгар багаас Амьтаны Дуламжав /Худгийн ус түгээгч/, Лувзаны Сэржмаа /Сэржмаа багш/ нар тус тус аялах эрхээр шагнуулжээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%