Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ТУВА УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ.

2015-05-08

Аугаа их эх орны ялалтын 70 жилийн ой энэ сарын 9-нд болно. Ялалтын 70 жилийн ойн хүрээнд Тува улсын үндэсний музей, Увс аймгийн музей үзэсгэлэнгээ солилцон гаргаж байна. “Хамтын ялалтад оруулсан хувь нэмэр” гэрэл зургийн үзэсгэлэнг Увс аймгийн Музей Кызыль хотноо гаргасан бол өнөөдөр Тува Улсын үндэсний музей үзэсгэлэнгээ дэлгэлээ. Үзэсгэлэнд эх орны дайны үеийн гэрэл зургууд, бүхнийг фронтод тусламжийн хөдөлгөөн хэрхэн өрнөж байсан үеийг харуулсан гэрэл зургууд тавигдсан байлаа. Үзэсгэлэн аймгийн Музейд дэлгэгдээд байна. 
Эх орны дайны үед Монголчуудын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын бригад, “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан зөвлөлийн армид шилжүүлсэн байдаг. Түүнчлэн “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” хөдөлгөөн өрнүүлж байсан. Тус хөдөлгөөн Увс аймаг ч идэвхийлсэн оролцож байсны тод жишээ нь Өмнөговь сумын харьяат улсын сайн малчин Э.Бадам оросын дайчдад 5450 төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь бэлэглэж байсан. Түүний тусч сэтгэлийг үнэлж ОХУ-ын элчин сайд Увс аймагт ирж дурсгалын хөшөө босгосон байдаг. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%