Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛООН

2015-04-17

Ард иргэдийг чанартай эрүүл хүнс, өдөр тутмын бараа бүтээгдэхүүнээр хангадаг худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулганыг 2015.04.16-ны өдөр ЗДТГ-аас зхион байгуулж, сумын Засаг дарга болон холбогдох байцаагчид, Улаангом хотоос мэргэжлийн хяналтын газрын зарим мэргэжилтнүүд хүрэлцэн ирж мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Сумандаа баялаг бүтээж буй 40 гаруй үйлдвэрлэгчид өөрийн үзэл бодлоо хуваалцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авлаа. Тэд нийгмийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад өөрсдийн байрь сууриа илэрхийлж, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр иргэддээ үйлчилж хувь нэмрээ оруулахаа илэрхийлж байлаа. Тус чуулганаар уриалга гаргаж, уриалгаа хэрэгжүүлэхийн тулд Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг сарын аяныг зохион байгуулж төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.
Мөн МЭМХАБХариуцсан байцаагч Д.Батсүх, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Д.Эрдэнэболд, Цалгар багийн засаг дарга Б.Батболд нар албан мэдэгдэл гаргаж, өгсөн үүрэг даалгаварын гүйцэтгэлийг тухай бүрт нь хянан шалгаж мэдээллэх юм байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%