Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА.

2015-10-16

Тамхины хяналт арга хэмжээ зохион явуулсан тухай тайлан

Увс аймаг, Малчин сумын Хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Ц.Эрдэнэболд, Хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Ууганбаяр

 

Хамтарсан баг:      ЗДТГ, багийн дарга Б.Батболд, Иргэний танимын ажилтан О.Түмэнжаргал, Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Батсүх, сумын дунд сургууль, Соёлын төв, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудыг хамруулан ажиллаа. 

2015 оны 09 дүгээр сарын 30 – аас 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Тамхины хяналтын тухай хууль- ийн хэрэгжилтийг сайжруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж иргэд олон нийтэд сурталчилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус арга хэмжээг зохион явууллаа.

Уг арга хэмжээг тусгай төлөвлөгөө гарган сумын ЗДТГ болон холбогдох байцаагч нартай хамтарч явуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион явууллаа.

1.    Тамхины хяналтын тухай хууль –ийн шинэчилсэн найруулга, тамхи татах цэгийн талаар боршуур бэлтгэж иргэд, ААН-үүдэд хүргэсэн. Мөн  7 хоног бүрийн Пүрэв гарагт явуулдаг төрийн байгууллагуудын “Mэдээллийн цаг- аар мэдээлэл хийсэн.  /2015.10.08-нд ЗДТГ-Багийн засаг дарга Б.Батболд  /

2.   Тамхины хор хөнөөл түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагуудад сургалт хийсэн.  Мөн цахим сайт, урсдаг самбар, зарын самбраар мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион явууллаа.   / Иргэний танимын ажилтан О.Түмэнжаргал /

3.   Тамхины хяналтын талаар иргэн хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг, хүлээх хариуцлагын талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион явуулсан. / Цагдаагийн хэсэг, Иргэний танхимын ажилтан О.Түмэнжаргал /

4.    Хариуцсан нутаг дэвсгэрийн ААНБ-ууд тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг байгуулж, байгууллагынхаа дотоод журамд тусгагдсан эсэхийг шалгалаа. Тус суманд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд бүгд байгууллагын ойр орчимд тамхи татахгүй, тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт байгуулахаар боллоо.

5.  Утаат тамхи татахыг хориглосон, зохих зөвшөөрөлгүй 5 цэгээс 162 хайрцаг, 11ш тамхийг хураалаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%