Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

" СУМЫН ХӨГЖИЛ БИДНЭЭС " БҮХ НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛЛАА.

2015-10-23

Малчин сумын Нутгийн зөвлөлийн дарга, гишүүдийн санаачлагаар сумаа цогцоор нь хөгжүүлэх, шинэчлэн өөрчлөх ажлыг өрнүүлэхээр боллоо. 

Сумаа өөрчлөх, сум хөгжүүлэх ажлын хэсгийн хурал, бүх нийтийн хэлэлцүүлэг

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон Нутгийн зөвлөлийн гишүүдийн санаачлагаар сумаа хөгжүүлж жишиг сум болгох зорилт тавьж иргэдээс санал сонсож бүх нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн санал сонслоо. . 

Сум хөгжүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу шат дараатай арга хэмжээнүүдийг зохион явууллаа. 

бүх нийтийн хэлэлцүүлгээс гарсан  санал:

Иргэд бүх нийтээрээ сумаа өөрчлөн шинэчилж, тохилог ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх саналыг 100% зөвшөөрч, гар бие оролцон санаачлага гаргаж ажиллахаа илэрхийлж байна. 

Гарсан шийдэл

Сум хөгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж 3 удаа хуралдсан бөгөөд төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу сумын төвийн бүх өрхөөр орж иргэд сумаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах, уг төслийг дэмжиж буй талаар гарын үсэг цуглууллаа.

Хэлэлцүүлгийг төрийн байгууллагууд, иргэд, сурагчдад тус тус 3 удаа зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллагын ажилчид 100%, иргэд 100%, сурагчид 100% тус тус дэмжлээ. Иргэдэд хийсэн хурлаар санал асуулга авахад иргэд сумаа өөрчлөх төслийг 100% дэмжсэн байна.

Нийт 420 иргэний санал сонсож гарын үсэг авсан. Авсан санал гарын үсгийг бүгдийг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хүргүүлж, иргэдээс гарсан саналын дагуу төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх шийдэлд хүрч төлөвлөлтийн багийг суманд ирүүлэх талаар дараагийн ажилд шилжлээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%