Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ӨСВӨРИЙН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2016-01-18

2016.01.15-17-ны хооронд аймгийн "Цанын өсвөрийн аварга" шалгаруулах тэмцээн Малчин суманд болж өндөрлөлөө. Уг тэмцээн Өндөрхангай, Зүүнговь Малчин сумын 48 тамирчин 4 насны ангилалаар аваргуудаа тодрууллаа. 
 Багийн нийлбэр дүнгээр Я.Мөнхдулам дасгалжуулагчтай Малчин сумын баг тамирчид 1-р байр эзэлж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. 2-р байранд Д.Идэрхүү дасгалжуулагчтай Зүүнговь сумын баг тамирчид -34 оноогоор, 3-р байранд Баттогтох дасгалжуулагчтай Өндөрхангай сумын тамирчид 51 оноогоор тус тус шалгарлаа.
Тэмцээний зай тус бүрт эхний байранд шалгарсан тамирчид баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Шигшээ багийн дасгалжуулагчаар Малчин сумын биеийн тамирын багш Я. Мөнхдулам ажиллахаар томилогдлоо. 
 Цанын тэм цээний нээлтэнд Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо. Цанын тэмцээнтэй холбоотойгоор Зууны манлай тамирчин Даваагийн Энхээ хүрэлцэн ирж тамирчдад цанын спортын техникийн хичээл зааж дасгалжууллаа.

Олимпийн хошой хүрэл медальт тамирчин Д.Мөнхбаяр  манай сумын цанын спортоор хичээллэгч сурагч хүүхдүүдэд Германы MADSHUS брендийн  8ш иж бүрэн цан бэлэглэлээ. 
Тэмцээний үеэр сумын Засаг дарга Б.Бумцэнд Д.Энхээ мастерт  хүндэтгэл үзүүлж, Биеийн тамирын мэргэжилтэн Ц.Баяраад Цанын Спортын мастер цол тэмдэг гардууллаа. 
11- нас хөвгүүд /2 км / 
1-р байр Г. Загиржүүсэн малчин П.Ганболдын хүүхэд
2-р байр Б. Батзаан Зүүнговь 
3-р байр А. Тэмүүжин малчин - Б. Ариунболдын хүүхэд
11- нас хөвгүүд /3 км / 
1-р байр Г. Загиржүүсэн малчин /П.Ганболдын хүү/
2-р байр Б. Батзаан Зүүнговь 
3-р байр Дөлгөөн малчин  / Бат-Очирын хүү Дэнсээтэй Очироо  /
11- нас Охид /2 км / 
1-р байр Х. Сумъяа малчин /4-р багийн малчин Бадрахын Хүрлээгийн охин /
2-р байр М. Дуламсүрэн Өндөрхангай 
3-р байр М. Номинжин Баруунтуруун 
11- нас Охид /1 км / 
1-р байр Х. Сумъяа малчин  
/4-р багийн малчин Бадрахын Хүрлээгийн охин /
2-р байр М. Дуламсүрэн Өндөрхангай 
3-р байр М. Номинжин Баруунтуруун 
12-13 нас хөвгүүд / 5км / 
1-р байр Г. Ган-Эрдэнэ Зүүнговь 
2-р байр Э. Буянхүү малчин         / Баян-Эрдэнэ багийн малчин Батсүхийн Эрдэний хүүхэд/
3-р байр Б. Өсөхбаяр малчин /Очироон хүүхэд/
12-13 нас хөвгүүд / 3км / 
1-р байр Г. Ган-Эрдэнэ Зүүнговь 
2-р байр Э. Буянхүү малчин 
/ Баян-Эрдэнэ багийн малчин Батсүхийн Эрдэний хүүхэд/
3-р байр Б. Өсөхбаяр малчин 
/Очироон хүүхэд/
12-13 нас охид / 3км / 
1-р байр Л. Агьдулам Өндөрхангай 
2-р байр С. Энхмэнд малчин  /Мөнхдулам багшийн хүүхэд/
3-р байр Б. Болормаа Зүүнговь 
12-13 нас охид / 2км
1-р байр Л. Агьдулам Өндөрхангай 
2-р байр Б. Болормаа Зүүнговь 
3-р байр С. Энхмэнд Малчин  
/Мөнхдулам багшийн хүүхэд/
14-15 нас хөвгүүд / 10 км / 
1-р байр А. Гантулга Зүүнговь 
2-р байр Ц. Батзаяа Малчин / сургуулийн галч Цэвгээн хүүхэд /
3-р Ж. Алтангэрэл Зүүнговь 
14-15 нас хөвгүүд / 7 км / 
1-р байр А. Гантулга Зүүнговь 
2-р байр Ц. Батзаяа Малчин  
/ сургуулийн галч Цэвгээн хүүхэд /
3-р Ж. Алтангэрэл Зүүнговь 
14-15 нас охид / 5км / 
1-р байр Б. Юмчмаа Зүүнговь 
2-р байр Б. Мөнхцэцэг Зүүнговь 
3-р байр С. Батцэцэг Баруунтуруун 
14-15 нас охид / 3км / 
1-р байр Б. Юмчмаа Зүүнговь 
2-р байр Б. Мөнхцэцэг Зүүнговь 
3-р байр Б. Золбаяр Малчин / Манжаан хүүхэд/
16-17 нас хөвгүүд /15 км / 
1-р байр Б. Өлзийхутаг Малчин / Тогоон хүүхэд /
2-р байр З. Бямбарагчаа Өндөрхангай 
3-р байр Г. Ганзориг Зүүнговь 
16-17 нас хөвгүүд /10км / 
1-р байр Б. Өлзийхутаг Малчин  
/ Тогоон хүүхэд /
2-р байр З. Бямбарагчаа Өндөрхангай 
3-р байр Г. Ганзориг Зүүнговь 
16-17 нас Охид /7 км / 
1-р байр Б. Мөнхжаргал Зүүнговь 
2-р байр Ц. Цэрэндулам Малчин  /Цэцэнхүү ламын  хүүхэд/
3-р байр Я. Бүрэн Малчин 
16-17 нас Охид /5 км / 
1-р байр Ц. Цэрэндулам Малчин 
 /Цэцэнхүү ламын  хүүхэд/
2-р байр Б. Мөнхжаргал Зүүнговь 
3-р байр Я. Бүрэн Малчин /Ядам гуайн хүүхэд/
Хөвгүүдийн 3х3км буухиа тэмцээнд 
1-р байр Г. Ганзориг ахлагчтай Зүүнговь сумын баг 
2-р байр Б. Өлзийхутаг ахлагчтай Малчин сум 
3-р байр З. Бямбарагчаа ахлагчтай Өндөрхангай сумын баг 

Охидын 3х2км буухиа 
1-р байр Б. Мөнхжаргал ахлагчтай Зүүнговь сумын баг 
2-р байр Ц. Цэрэндулам ахлагчтай Малчин сумын баг 
3-р байр Л. Агьдулам ахлагчтай Өндөрхангай сумын багууд тус тус шалгарлаа.


Манай аймгийн цанын тамирчид 02 сарын 11,12-ны Баруун бүсийн аварга, 02 сарын 19-21-ны өдрүүдэд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм
Бяцхан тамирчиддаа баяр хүргэж, Улсын аваргын тэмцээнд амжилттай оролцохыг хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%