Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал Малчин суманд хуралдлаа.

2016-01-18

Малчин суманд аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээн 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа. Тус тэмцээний нээлт өнөөдөр болсон. Нээлтэд аймгийн засаг дарга, Засаг даргын зөвлөлийн гишүүд, хэлтэс агентлагийн дарга нар оролцсон. Үүний дараагаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал шинэ оны гурав дахь хурлаа Малчин суманд зохион байгууллаа.
Хуралдаанаар Малчин сумын цаг үеийн асуудал, Улсын тэргүүний сум шалгаруулах болзол, Оны тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж, бүтэн өнчин хүүхдэд олгох "Хөх толбот" хадгаламжийн журмыг шинэчлэх зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо Малчин сумын цаг үеийн байдлын мэдээллийг сонсож байна. Малчин сумын хувьд цас их орж, хаваржаа хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс малчин иргэд рүү чиглэсэн ажлыг түлхүү хийх шаардлагатай. Аймгаас сумдад үнэгүй болон хөнгөлөлттэй олгож буй өвс тэжээл дээр нэмж 20 тонн өвс, 20 тонн тэжээл олгох, түүнийг тээвэрлэж малчдад хүргэх тээврийн зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр асуудал оруулсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Малчин суманд нэмж 500 боодол өвс өгөхөөр боллоо. Мөн Малчин сумын нутагт газрын тосны хайгуул хийж байгаа "Увс гладвилл" компанийн орон нутагт өгөх 10 мянган долларыг малчдад өвс тэжээл өгөхөд зориулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%