Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Сүүн цагаан сар" тэмдэглэн өнгөрүүллээ.

2016-02-15

Малчин сумын ЗДТГ-аас "Архи бэлэглэхгүй сүү барьж золгох" цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргаж ард иргэд, албан байгууллагуудад уриаллаа. Цагаан сараар сумын удирдлагууд өндөр настангууддаа хүндэтгэл үзүүлж нэгдсэн золголт зохион байгууллаа.

Мөн тус сумынБаян-Эрдэнэ багийн малчин Б.Баттогтох Монгол Улсын Сайн малчин боллоо. Энэ нь  Малчин суманд сүүлийн 25 жилд төрөн гарсан Улсын сайн малчин юм.   
2016 оны Цагаан сарын хурлаар сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон НЭЭЛТТЭЙ ХААЛГА-ны өдрийг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Тус хамт олон иргэдэд Энх мэндийн аялгуу урлагын тайлан тоглолт зохион байгууллаа. 

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд сумын заан Б.Хуягбаатар түрүүлж аймгийн начин Г.Билэгсайхан үзүүрлэж сумын начин П.Батхуяг сумын начин Г.Шинбаяр нар шөвгөрлөө. Мөн цэцэрлэгийн насны 16 бөхийн барилдаан боллоо. 


1. Г.Цоггэрэл  - 28
давж сумын заан
2. Г.Шинэбаяр - 26
давж сумын начин
3. П.Батхуяг - 25
давж сумын начин
4. У.Эрхбаяр -25
давж сумын начин

5. Д.Батдорж - 25 давж сумын начин цол тус тус хүртлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%