Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ.

2016-03-08

2016.02.24-ний өдөр сумын эмэгтэйчүүдийн зөвлөл хуралдаж 2016 оны төлөвлөгөө боловсруулж, ОУ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар ажил зохион явуулахаа тодорхойлж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурийг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо.  Эмэгтэйчүүдийн зөвлөл, ЗДТГ-тай хамтарч дараах ажлуудыг зохион байгууллаа. 

·  Хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд туслахаар хандивын аян зохион байгуулжБатчулууны Элдэв-Очир, Ширэндэвийн Золзаяа, Пүрэвийн Биндэръяа, Батжаргалын Дулмаа, Цогтсайханы Наранбат нарыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, бүрэн шинжилгээнд хамруулж, Б.Дулмааг 10 хоногт эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэлээ. П.Биндэръяаг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхээр болж 75 000 төгрөгний эм авч  өглөө.

·   Хагас өнчин хүүхэд Ганзоригийн Номин, бүтэн өнчин хүүхэд Бат-Эрдэнэ нарт хувцас, хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.

·   Гар бөмбөгийн тэмцээнийг сумын нийт эмэгтэйчүүдийн дунд явуулж сугалаа татуулж 5 баг бүрдүүлж тойргоор тоглож:

1-р байранд: Оргилмаа ахлагчтай баг, 2-р байранд О.Алтанцэцэг ахлагчтай баг, 3-р байранд Д.Оюунцэцэг ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

·  Даамын тэмцээнд 20 эмэгтэй оролцсоноос 1-р байранд Б.Цэрэндолгор, 2-р байранд Ч.Мягмарсүрэн, 3-р байранд Д.Түмэнхүү нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

·         Теннисний тэмцээнд 22 эмэгтэй оролцогчоос 1-р байр З.Долгормаа, 2-р байр Н.Энхтуяа, 3-р байр Д.Мөнхцэцэг тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

·    Сумын нийт эмэгтэйчүүдийн дунд Аз жаргалын эрэлд сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан зохион байгуулж 13 эмэгтэй оролцсоноос Б.Тэгшжаргалын эссэ шалгарч, 2-р байр Д. Бямбасүрэн, 3-р байр Л.Сэржмаа нар тус тус шалгарлаа.

·    Хөзрийн тэмцээнд Ц.Норжмаа ахлагтай байг 1-р баг, П.Дэмбэрэл ахлагчтай баг 2-р байр, М.Оюунчимэг ахлагчтай баг 3-р байр, Х.Дэлгэрмаа ахалагтай баг тусгай байр тус тус эзэллээ.

·       2016.03.14-нд  өндөр настан Найдангийн Алагааг УГ хотод Сүүн далай ээж арга хэмжээнд үр хүүхдийн хамт оролцлоо.

·    Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөл ХААН банктай хамтарч 1 минут 100.000 тэмцээн зхоион байгуулж уг тэмцээд эмнэлэгийн нярав Ш.Болормаа түрүүлж 100.000 төгрөгний эзэн боллоо.

·                                  Мөн 9 ээжийг шалгаруулж  өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%