Увс аймгийн Малчин сумын ИТХ

Увс аймгийн Малчин сумын ИТХ

УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС УВС МАЛЧИН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Миний хүүхэд-2" аян зохион байгуулж ажиллаж байна.

2016-04-05

“ МИНИЙ ХҮҮХЭД-2 " аян

Манай аймгийн төдийгүй Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчил ихсэж, нийгмийн аюултай үзэгдлүүд гарсаар байгаатай холбогдуулан орон нутгийнхаа хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд анхаарал хандуулж байна. Энэ аяны хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ хийж 12 өрхийн 27 хүүхдийг сонгон төрийн байгуулагын удирдлагуудад болон ИТХ-ын тэргүүлэгчдэд хувиарласны дагуу жилийн турш хүүхдийн асуудлыг хөндөн анхаарч ажиллахыг уриалж байна.

Зорилго: Зорилтот бүлгийн хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарч дэмжин туслах, хүүхдийн эрхийг дээдлэж, хүүхдийн эрхийн зөрчилгүй сум болох.

“ Миний хүүхэд -2 ” аяны хүрээнд хүүхэд хариуцан ажиллах удирдах албан тушаалтнуудын жагсаалт

ИТХ-ын тэргүүлэгчид

1 Б.Ариунболд ИТХ-ын дарга 
2 Г.Баярсайхан ИТХ-ын тэргүүлэгч
3 Ц.Оюунцэцэг ИТХ-ын төлөөлөгч

ЗДТГ
4 Б.Бумцэнд Засаг дарга 
5 Ц.Нямгэрэл Засаг даргын орлогч 
6 О.Түмэнжаргал ИТ-НБЗАХМэргэжилтэн 
7 Д. Гансүх Нийгмийн халамжийн байцаагч

Байгуулагын дарга, эрхлэгч нар
8 З.Цэрэнхүү ЭМТ-ийн эрхлэгч 
9 Ц.Батбуян Сургуулийн захирал 
10 П.Цэцэгмаа Соёлын төвийн эрхлэгч 
11 Н.Болормаа Цэцэрлэгийн эрхлэгч 
12 Б.Баасандорж Сургуулийн нийгмийн ажилтан

Уг аян нь жилийн хугацаанд үргэлжлэх юм.



Иргэний танхимын ажилтан О.Түмэнжаргал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%